Өвөр Монгол залуу Гран При шагналын эзэн болов
2019-06-19 11:43:52 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа энэ сарын 12-16-нд Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн ардын урлагийн их наадам амжилттай болж өнгөрлөө.

Тус наадамд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс 1500 гаруй, Азийн 12 орноос 200 гаруй уран бүтээлч ардын дуу, үндэсний хөгжим, язгуур урлаг, зан үйл, ардын бүжиг зэрэг төрлөөр өрсөлдсөн бөгөөд ӨМӨЗО-ы залуу уран бүтээлч Атгаа авьяас чадвараа уралдуулж, язгуур урлагийн чуулгын гоцлол төрөлд тэргүүн байранд шалгарч, Гран При шагнал хүртсэн байна. Атгаа 1985 онд ӨМӨЗО-ы Улаанхад хотын Хишигтэн хошуунд төрсөн. Олон улсын хөөмэйн урлагийн нийгэмлэгийн гишүүн, ӨМӨЗО-ы хөөмэйн урлагийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд одоо ӨМӨЗО-ы Улаанхадын дээд сургуульд хөөмэйн багшаар ажиллаж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124643505