Алшаа аймаг болон Эзнээ хошууны өдөрлөг боллоо
2019-06-17 17:24:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хүрээнд энэ сарын 12-нд Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн хүрээлэнд Алшаа аймаг болон Эзнээ хошууны өдөрлөг боллоо.

Хоёр өдөр үргэлжилсэн уг яармагийн үеэр Алшаа аймгийн 17 компани соёлын аялал жуулчлал, элс үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан байна.

Бээжингийн Яньчин дүүрэгт 2019 оны Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг өнгөрсөн 4 дүгээр сарын 28-нд нээлтээ хийсэн ба сэдэвчилсэн арга хэмжээнүүд зохион байгуулалт сайтай явагдаж байна.

Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн 162 хоног үргэлжлэх бөгөөд энэ нь Күнмингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн болон Шанхайн Дэлхийн үзэсгэлэнгээс хойшхи Хятад дахь өндөр түвшний мэргэжлийн үзэсгэлэнд тооцогдож байна. Алшаа аймаг болон Эзнээ хошууны өдөрлөг нь Өвөр монголын сэдэвт өдөрлөгүүдийн нэг юм. /Сурвалжлагч Ху Хуй Мэдээлэгч Ван Шюцүнь/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124635053