Хөх хотын марафон гүйлтийн тэмцээн болон “Эрүүл Хятад улс” цуврал марафоны анхны тэмцээн болов
2019-05-27 17:02:27 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын марафон гүйлтийн тэмцээн болон “Эрүүл Хятад улс” цуврал марафоны анхны тэмцээн энэ сарын 25-нд Хөх талд боллоо.

Хятадын Хөнгөн атлетикийн холбоо, Ардын сайт, ӨМӨЗО-ы Спортын товчоо, Хөх хотын Ардын засгийн газраас зохион байгуулсан уг тэмцээнд дотоод гадаадын 15 мянга гаруй хүн оролцов.

Тэмцээн нь 42.19 км, 10 км болон мини-марафон гэх гурван төрлөөр явагджээ. 42.19 км-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Кэни улсын тамирчин 2 цаг 29 минут 56 секунд гүйж тэргүүн байр эзлэв. Этиоп улсын тамирчин 2 цаг 31 минут 01 секундын дүнгээр хоёрдугаар байранд, Хятад улсын тамирчин Бао Билэг 2 цаг 31 минут 42 секундын дүнгээр гуравдугаар байранд оржээ. 42.19 км-ийн эмэгтэйчүүдийн төрөлд Кэни улсын тамирчин 2 цаг 54 минут 40 секундын амжилт үзүүлж түрүүлсэн байна. Этиоп улсын тамирчин 3 цаг 7 минут 35 секундын дүнгээр хоёрдугаар байранд, Кени улсын тамирчин 3 цаг 20 минут 13 секундын дүнгээр гуравдугаар байранд тус тус оржээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124547848