Өвөр монголын тамирчид Хятадын тэмцээнд 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ
2019-05-23 17:11:33 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бүх Хятадын бөхийн аварга шалгаруулах 2019 оны тэмцээн Хөрмөрөн мужийн Сүйфэньхэ хотод болж, ӨМӨЗО-ы тамирчид 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв.

Дөрвөн өдөр үргэлжлэх тэмцээнд Хятадын 596 тамирчин, үүнээс Өвөр монголын нийт 31 тамирчин 14 төрлөөр оролцож байна. Өвөр монголын тамирчин Эрдэнэбулаг, Галбилиг, Цэнгэлбаяр, Алтантолигоо, Цагаанзаан нар 56, 60, 90, 100 кг-аас дээшхи жинд дэд байранд, Одонхүү, Уртнаст, Манлай нар 75, 82, 90 кг-ийн жинд дэд байранд, Батжаргал, Чандмань нар 60, 75, 90, 100 кг-аас дээшхи жинд гуравдугаар байранд, Уужим, Хүрваа, Танхим, Эрэмжлэлт, Урантунгалаг, Эрдэнэ-Очир, Жя Бао, Мээдэг нар 48, 52, 56, 60, 65, 70 кг-ийн жинд тавдугаар байр эзлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124533852