Хөх хот үндэстний дээд сургуульд “Наадам соёлын найр” болж байна
2019-05-23 10:48:15 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \Х.Үзэсгэлэн\ Өвөр монголын их дээд сургуулиудын дотор хамгийн олон уламжлалт наадмын төрлөөр зохиогддог Хөх хот үндэстний дээд сургуулийн энэ оны “Наадам соёлын найр”-ын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Хөх хот үндэстний дээд сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийн захирал Өргөнмөрөн, “Энэ жилийн наадмаар цагаан сүлдэт морьтны жагсаал гаргасан бөгөөд бөх барилдах, сур харвах, монгол шатар, шагайн харваа, шагайн тоглох зэрэг тэмцээн болох юм. Оюутны амьдралыг харуулсан андай бүжиг, савхан бүжиг, морин хуурын найрал хөгжим зэрэг уран сайхны тоглолт гаргахад оролцсон багш оюутнуудын тоо 1000 гаруйд хүрсэн. Үүнээс гадна оюутнуудын урласан үндэсний онцлогт гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна” гэжээ.

Тус наадам нь энэ жил 9 дэх удаагаа зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд Өвөр монголын их дээд сургуулиуд дундаа соёлын охь төсөл хэмээн үнэлэгддэг. Уг сургууль нь 1953 онд байгуулагдсан, 60 гаруй жилийн хугацаанд 35 гаруй мянган төгсөгчийг сургаж төгсгөсөн. Сүүлийн үед тус сургуулийг Өвөр монголын өөртөө засах орноос голлон хөгжүүлэх сургуулиар нэрлэсний зэрэгцээ Улсын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас хамтран байгуулах гэж буй төслийн ажил урагштай байна.\Тус бичлэгийг Хөх хот үндэстний дээд сургуулийн мэдээ зуучлуурын дээд сургуулийн оюутан Балжинням, Энэрэлт\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124532197