2019 оны Дэлхийн аялал жуулчлалын миссийн тэмцээний Өвөр монголын хэсгийн тэмцээн эхэллээ
2019-05-22 17:05:56 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2019 оны Дэлхийн аялал жуулчлалын миссийн тэмцээний Өвөр монголын хэсгийн шигшээ тэмцээн ирэх 8 дугаар сарын сүүлчээр болох гэж байна.

Тэмцээний дүрмийн дагуу Өвөр монголын зохион байгуулах хороо бүртгэлийн цэг байгуулж, оролцогчдыг бүртгэнэ. Оролцогч нь Өвөр монголд өрхийн бүртгэлтэй эсвэл Өвөр монголд нэгээс дээш жил суралцаж, ажиллаж амьдарсан 16-28 насны, гэрлээгүй, хүүхэд төрүүлээгүй байх юм.

Тус тэмцээн эхлэлийн, хөрөнгө оруулалтын, шигшээ гэсэн гурван үе шатаар зохиогдоно. Гурван шатны тэмцээнээс тунаж үлдсэн гурван бүсгүй Өвөр монголыг төлөөлөн Дэлхийн аялал жуулчлалын миссийн Хятадын шигшээ тэмцээнд оролцох бөгөөд цаашилбал Дэлхийн аялал жуулчлалын миссийн дэлхийн тэмцээнд оролцох боломжтой.

Өвөр монголын хэсгийн зохион байгуулах хорооны дарга Шю Чүньли, "Үзэсгэлэнт сайхан Өвөрмонгол гоо сайхнаа дэлхийд гайхуулна" уриан дор болох энэ удаагийн тэмцээн нь авьяас билгийн өрсөлдөөн болох төдийгүй Өвөр монголоо дэлхийд сурталчлах, охид бүсгүйчүүдийнхээ гоо сайхныг дэлхий нийтэд танилцуулсан явдал болно” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124529035