Азийн кино наадам Хятадын хамгийн эртний дуугүй кино болох “Утсан агуй”-гаар нээлтээ хийв
2019-05-22 16:06:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жан Маньзы/ 1927 онд бүтээсэн Хятадын хэмжээнд одоогоор хадгалагдан үлдсэн хамгийн эртний дуугүй кино болох “Утсан агуй”-гаар Бээжингийн кино наадам нээлтээ хийлээ.

Наадмын зохион байгуулагчид Хонконгийн нэрт хөгжмийн зохиолч Хү Вэйлиг урьж энэхүү кинонд хөгжим бичүүлжээ. Энэ нь Хятадын эртний сонгодог бүтээл болох “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн дээр үеийн дуугүй кинонд шинэ дуу хоолой оруулж өгсөн хэрэг болов.

Зохион байгуулагчид энэ оны наадмын киноны сонголт дээр буюу Азийн соёл иргэншлийн олон талт чанарыг харуулсан байх тал дээр анхаарлаа хандуулж ажилласан байна. Үзүүлэх киноны хувьд хотын аж төрөх ёс журмыг харуулсан Бангладешийн “Дхакагаас явсан” кино, Израилын “Longing”, Тажикстаны богино хэмжээний “Бункер” зэрэг кино багтсан байна. Үүний зэрэгцээ Хятадтай ойр байдаг мөртөө Хятадын кино фэнүүдэд төдийлөн танигдаагүй улс орон, бүс нутгийн киног ч сонгон оруулсан байв.

“Соёлын гэгээ, дэлгэцэнд дэлгэрнэм” сэдэвт “2019 Азийн кино наадам” энэ сарын 16-23-ныг хүртэл Бээжин, Шанхай, Гуанжөү, Чэндү, Шиань гэсэн таван хотод болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124528618