2019 оны сонгодог бүтээлийн уран уншлагын улирлын нээлтийн үйл ажиллагаа Хөх хотод болов
2019-05-22 11:51:20 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2019 оны сонгодог бүтээлийн уран уншлагын улирлын ажиллагааны нээлт болон “Хүүхдийн зурагт дэвтэр”, “Сурагчдын унших ном”-ын нээлтийн арга хэмжээ энэ сарын 20-нд Хөх хотод болов.

Уг арга хэмжээг ӨЗО-ы намын хорооны суртал ухуулгын хэлтэс, ӨЗО-ы соёлын танхим, ӨЗО-ы боловсролын яамнаас зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд Хөх хотын монгол цэцэрлэг, Хөх хотын сайхан дүүргийн “Да шуэ” замын бага сургуулийн сурагчид оролцож, “Хүүхдийн зурагт ном”, ”Сурагчдын унших ном”-ыг урнаар уншиж, үзэгчдийн талархалыг хүлээсэн байна. Энэ оны эхний хагаст Өвөр монголын хэмжээнд бага сургуулиудад “Сурагчдын унших ном”, цэцэрлэгт “Хүүхдийн зурагт ном”-ыг үнэ төлбөргүй хүргэсэн аж. Энэ оны хоёрдугаар хагас буюу ирэх жилээс бүх орны хэмжээнд дунд сургууль, ахлах сургуулиудад “Сурагчдын унших ном”-ыг үнэ төлбөргүй хүргэх гэнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124526984