ӨМӨЗО-ы анхны бие даасан монгол анагаах ухааны музейг Үхай хотод байгуулав
2019-05-21 17:13:41 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Мамба дацан” монгол анагаах ухааны музейг энэ сарын 18-нд Үхай хотод байгуулав.

Ингэснээр энэ нь ӨМӨЗО-ы анхны монгол анагаах ухааны музей болж байна.  

Үхай хотын Хайнань дүүргийн дацан сүм суурингийн Туухайн ууланд байрлах тус музейд ӨМӨЗО-ы Засгийн газраас одоогоор 10 сая юанийн хөрөнгө оруулаад байна. Энэхүү музей нь гурван давхар дан бүтэц бүхий барилгатай, 1447 м.кв талбайтайгаас үзмэрийн 1380 м.кв талбайтай.

Музей нь Мамба дацангийн үзүүлбэрийн танхим, сургалтын танхим, монгол анагаах ухааны эх сурвалжуудын танхим, монгол анагаах ухааны түүхийн эд зүйлсийн танхим, монгол эмийн танхим гэсэн 5 хэсгээс бүрдэх ба нийт 1810 шахам эд зүйлсийг багтаасан байна. Уг музей нь анагаах ухааны түүхийн судалгаа хийх, шинжлэх ухааны мэдлэгийг нийтэд түгээх, биет бус соёлын өвийг өвлүүлэх, хадгалах, хамгаалах зэрэг ажлыг давхар хийх юм.

Монгол анагаах ухааны музей нээлтээ хийсэн нь Үхай хот уламжлалт өв соёлоо сэргээж, үндэстний анагаах ухааныг хөгжүүлэхэд томоохон алхам хийсний билгэдэл болж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124524242