Босоо Монгол бичиг НҮБ-ын төв байранд дэлгэгдлээ
2019-05-21 17:03:13 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын төв байранд энэ сарын 14-нд "Монгол ном бичгийн соёлын өв-Босоо Монгол бичиг" сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв.

Нээлтийн ёслолд НҮБ-ын нарийн бичгийн дэд дарга Алисон Самер, НҮБ-д байнга суугаа 70 гаруй орны төлөөлөгч, Индиана их сургуулийн Монгол судлалын эрдэмтэн судлаачид зэрэг олон улсын хэмжээнд нэр хүндтэй 100 гаруй зочид оролцсон бөгөөд үзэсгэлэнг үзэж сонирхсоны дараа өндрөөр үнэлсэн байна.

Таван өдрийн хугацаанд үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн нь босоо монгол бичгийг анх удаа НҮБ-ын төв байранд дэлгэн үзүүлсэн явдал боллоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ы бизнес эрхлэгч Баатар тус үзэсгэлэнг санаачлан зохион байгуулсан юм. ЮНЕСКО-гоос нийтэлсэн "Дэлхий устах шахсан хэлний газрын зураг"-т монгол бичиг хамрагдсан байгааг анзаарсан тэрээр гайхалтай босоо монгол бичгээ дэлхий нийтэд таниулах, үндэсний бичиг соёлоо хамгаалж уламжлан өвлүүлэх аянд илүү олон хүнийг нэгтгэх зорилгоор тус үзэсгэлэнг санаачлан зохион байгуулсан байна.

Баатар нь ӨМӨЗО-ы Улаанцав хотын Цахар баруун гаран Дунд хошууны уугуул. Монгол Улсын төрийн шагналуудын нэг боло “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124523796