"Тэнгэрлэг монгол" үндэсний музейн 10 томоохон үзмэр шилдэг шагнал хүртлээ
2019-05-20 17:38:28 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 18-нд 2019 оны Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол Хунань мужийн музейд болов.

Үндэсний музейн 2018 оны үзэсгэлэнгийн шилдэг үзмэрийн сонгон шалгаруулалтаар Өвөр монголын музейн гол үзмэр болох "Тэнгэрлэг монгол" үндэсний музейн 10 томоохон үзмэр шагнал хүртсэн юм. Өвөр монголын музейгээс дэвшүүлсэн Монголын түүх, соёлын үзмэр болох "Тэнгэрлэг монгол" бол Өвөр монголын өөртөө засах орны 70 жилийн ойн үзэсгэлэнгийн бүтээл бөгөөд дотоод гадаадад Монголын түүх, соёлыг бүрэн харуулах анхны үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэн нь "Төмөр боловсруулах үе, үндэсний мандалтын эхлэл", "Ан гөрөө хийгч баатарлаг орны хөгжил", "Юан гүрний хамтдаа хүчирхэгжсэн нийгэм", "Мин, Чин гүрний үед Монгол орны үргэлжилсэн хөгжил мандал", "Нүүдлийн малжил ба хүн байгалийн нэгдэл" гэсэн таван хэсгээс бүрддэг.

Өөрөөр хэлбэл, Эртний үеийн монголын гал оршуулгын газар, Юань гүрний Жинингийн улаа өртөөний буурь, Юань гүрний дээд нийслэлийн балгас зэрэг шилдэг археологийн олдворын суурин дээр тал нутгийн торгоны зам дагуух Монгол үндэстний 800 жилийн түүхийн хөгжлийг зураглаж, Монгол үндэстний гайхамшигт соёлын бүтээлийг амжилттай харуулж чадсан байна.  

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124519298