Дэлхийн Цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хүрээнд соёл урлагийн 2500 удаагийн үйл ажиллагаа зохиогдоно
2019-05-20 17:10:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг өнгөрөгч 4 дүгээр сард нээлтээ хийснээс хойш уг яармагийн паркад Хятадын болон барууны соёлын онцлогийг харуулсан олон сайхан арга хэмжээ зохиогдож, жуулчдын нүдийг хужирлаж байна.

Тус яармагийн хугацаанд соёл урлагийн нийт 2500 орчим тоглолт зохиогдоно. Тодруулбал, сар бүр чухал агуулгыг илэрхийлэх бол долоо хоног бүр солилцоо явагдаж, өдөр бүр тоглолт болно гэсэн үг. 6-10 дугаар сард Соёлын биет бус өвийн үзэсгэлэн, Үндэсний соёл урлагийн үзвэр, Бээжингийн онцлогт соёл, зан заншлын үзвэр зэрэг цуврал арга хэмжээ хойно хойноосоо зохиогдож, дотоодын соёл урлаг, зан заншил, аялал жуулчлалыг таниулна. 

Мөн яармагийн үеэр “Улсын өдөрлөг”, “Хүндэтгэлийн өндөрлөг”, “Муж, ӨЗО-ны өдөрлөг”, Цэцэгт тэрэгний аялал зэрэг онцлогт үйл ажиллагаа ба олон улсын хэмжээний цэцэрлэгийн салбарын 7 төрлийн уралдаан тэмцээн болно.

Яармагийн хугацаанд 60 гаруй улс орон болон олон улсын байгууллагуудаас соёлын арга хэмжээ зохиож, уг яармаг нь олон төрлийн соёл урлагийн онцлог шинж болон олон ургальч соёлыг уялдуулсан соёлын иргэншлийн ярилцлагын хурлын индэр болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124518580