2019 оны дэлхийн жүдогийн шагналт тэмцээн Хөх хотод болно
2019-05-10 17:18:29 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ оны дэлхийн жүдогийн шагналт тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Хөх хотод болно гэж ӨМӨЗО-ы хүндийн өрсөлдөөний спортын удирдах төвөөс өчигдөр мэдээлэв.

Уг тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпын оноо цуглуулах тэмцээн юм. Тэмцээнд 40 гаруй улс, бүс нутгийн 400 гаруй тамирчин оролцоно. Үүнд Хятадын 56 жүдоч багтаж байна. Тус тэмцээнийг Хятадын жүдогийн нийгэмлэгээс санаачилж, ӨМӨЗО-ы спортын товчоо, Хөх хотын Засгийн газраас зохион байгуулна. 2017 оноос эхлэн Хөх хот хоёр жил дараалан энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж байв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124478399