Ши Жиньпин Дашин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсныг зарлав
2019-09-26 16:33:34 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Дашин олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах ёслол энэ сарын 25-нд Бээжин хотод болов.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд оролцож, нисэх онгоцны буудал албан ёсоор ашиглалтад орсныг зарласны зэрэгцээ терминальд зочлон, ХКН-ын Төв хороог төлөөлөн нисэх онгоцны буудлыг бүтээн байгуулж ашиглалтад оруулсан нийт ажилчдад чин сэтгэлийн баяр талархал дэвшүүлж, мэндчилгээ хүргэлээ.

Ши Жиньпин дарга тус нисэх онгоцны буудал хүрэх царигтай зам шугамын Цаочяо өртөөн дэх хүлээлгийн танхимд очиж, мэдээллийн самбараар дамжуулан нөхцөл байдлын талаарх танилцуулгыг сонсов. Мөн тэрээр царигтай тэргэнд сууж Дашин олон улсын нисэх онгоцны буудалд хүрч очсон юм. Түүнчлэн Ши Жиньпин дарга нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад оролцсон ажилчдын төлөөлөлтэй уулзаж, халуун дотно яриа өрнүүлэв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жюй Пэн, Лю Бинь, Ше Хуаньчы\

 

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125044161