Ши Жиньпин Япон залууд хариу захидал бичив
2019-06-27 11:12:47 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Япон улсыг зорьж Их 20-ийн удирдагчдын Осакагийн дээд уулзалтад оролцохын өмнө Японы залуучуудын дунд зарласан эссэ бичлэгийн "Панда" уралдаанд түрүүлсэн Накажима Даиити Ши Жиньпин даргад захидал бичиж мэндчилгээ дэвшүүлэн, Хятад, Японы найраг харилцааны төлөө ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Ши Жиньпин дарга Накажима Даиитид хариу захидал бичиж, хоёр орны залуус БНХАУ-Японы харилцааны сайн сайхан ирээдүйн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахыг уриалсан байна.

Ши Жиньпин хариу захидалдаа, “Захидлыг чинь хүлээж авлаа. Олон жил хятад хэл сурч, хятадын уран зохиол сонирхож, уран зохиолын уралдаан, Хятадад айлчлах хөтөлбөрт хамрагдан Хятад улсын тухай ойлголтоо нэмэгдүүлж, Хятад найз нөхөдтэй болсныг чинь уншаад их баяртай байна.

Хятад, Япон хоёр орон бол тэнгисийн хоолой дамнасан хөршүүд юм. Хоёр орны найрсаг харилцааны үндэс суурь бол иргэд хоорондын найрамдал юм. Хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааны ирээдүй залуу үеийнхнийг хүлээж байна. Хятад, Япон хоёр орны залуус харилцан туршлага солилцож, харилцан ойлголцлоо бэхжүүлэн, урт удаан найрамдлыг хөгжүүлж, хоёр орны харилцааны илүү сайн сайхан маргаашийн төлөө илүү их хувь нэмэр оруулахыг хүсч байна. Хятад, Японы найрамдлын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцохыг хүсч байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124678374