Ши Жиньпин угталтын хүлээн авалтад оролцов
2019-06-21 16:51:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Пхеньяны энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэн Жю, Хао Вэйвэй\ ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны Пхеньянгийн “Мулань” ордонд зохион байгуулсан угталтын хүлээн авалтад оролцов.

Оройн 7 цагт Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань, Ким Жон Ун болон түүний гэргий Ли Шюежү нар танхимд орж ирэхэд бүгд алга ташин угтан авсан юм.

Энэ үеэр Ким Жон Ун хэлэхдээ, “Өнөөдөр бид хамгийн хүндтэй зочин болох Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань нарыг угтан авч байна. Социализмыг байгуулах явцад БНАСАУ, БНХАУ нь нягт харилцаатай байж, харилцан дэмжлэг, хамтын ажиллагааны нарийн сайхан уламжлалыг аль хэдийнэ бий болгосон билээ. Өнгөрсөн жилд хийсэн дөрвөн удаагийн уулзалтын үеэр миний бие Ерөнхий нарийн бичгийн даргатай социалист тогтолцоог дагаж мөрдөх нь БНАСАУ болон БНХАУ-ын нөхөрлөлийг хадгалан хамгаалах гол цөм болохыг баталсан.

Энэ цагт Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин БНАСАУ-д айлчилж байгаа нь БНАСАУ болон БНХАУ-ын найрамдлын харилцааны шинэ хуудсыг нээв. Саяхан миний бие Ши Жиньпин даргатай шинэ эрин үед хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрсэн. БНХАУ-ын Коммунист нам, Хятадын ард түмэн Ши Жиньпин даргын удирдлага дор социализмыг хөгжүүлэх явцад шинэ бөгөөд агуу амжилтад хүрч чадна гэдэгт би бат итгэж байна. БНАСАУ нь үргэлж Хятадтай мөр зэрэгцэн урагшлан, хоёр орны найрамдлын харилцааны шинэ хуудсыг нээх болно” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “БНХАУ болон БНАСАУ-ын өнгөрсөн 70 жилийн түүхийг хянаж үзэхэд, хоёр талын ахмад үеийн удирдагчид БНХАУ, БНАСАУ-ын хооронд уламжлалт найрамдлын харилцааг бүрдүүлж, нийтлэг баялгийг бидэнд үлдээв. Хэдийгээр дэлхийд хичнээн өөрчлөлт гарсан ч БНХАУ, БНАСАУ-ын хоорондын нөхөрсөг харилцаа удаан хугацаанд үргэлжилсэн байна. Саяхан миний бие Ким Жон Ун даргатай хамт хоёр орны харилцааны гайхалтай ирээдүйг байгуулах олон чухал зөвшилцөлд хүрсэн.

БНХАУ болон БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөлийг урагш ахиулж, шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичихийг бид бүгд хүлээн зөвшөөрч байна. Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн хүрээнд шийдвэрлэх нь ард түмний чиг хандлага, ерөнхий чиг хандлагыг илэрхийлж байгаа бөгөөд бид энх тайван, яриа хэлцлийн зарчмыг баримтлан, бүс нутаг, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгоход хувь нэмрээ оруулах ёстой” хэмээв.

Ши Жиньпин цааш хэлэхдээ, “Өнөөгийн нөхцөл байдалд Ким Жон Ун даргын удирдлаган дор БНАСАУ-ын нам болон ард түмэн стратегийн шинэ шугамыг хэрэгжүүлж, эдийн засгийг хөгжүүлэн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, БНАСАУ-ын социалист байгуулалтын шинэ байдлыг бий болгоход анхаарлаа төвлөрүүлжээ. Ким Жон Ун тэргүүтэй БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлага дор БНАСАУ-ын социалист байгуулалт нь шинэ бөгөөд илүү амжилтад хүрэх болно гэдэгт бид бат итгэж байна. БНХАУ-БНАСАУ-ын харилцаа, бүс нутгийн энх тайван, нийтлэг хөгжил цэцэглэлтийн таатай ирээдүйг бий болгохын тулд Хятад улс БНАСАУ-тай дуртайяа хамтран ажиллана” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124655190