Ши Жиньпин БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна
2019-06-21 11:39:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр тусгай нисэх онгоцоор Пхеньянд очиж, БНАСАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Орон нутгийн цагаар 12 цагт тус онгоц Пхеньянгийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Онгоцны буудалд хоёр орны төрийн далбаа намирч, “ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, нөхөр Ши Жиньпин та тавтай морилно уу”, “Халуун цусаараа бичсэн Солонгос, Хятадын ард түмний бат бөх найрамдал мандтугай” зэрэг уриа лоозонг өндөрт байрлуулж, 10-аад мянган хүн эгнэн зогсож, Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун гэргийн хамт Ши Жиньпин даргыг угтан авчээ.

БНАСАУ-ын тал онгоцны буудалд томоохон хэмжээний угтах ёслолын арга хэмжээ зохиож, 21 удаа ёслолын буудлага хийж, цэргийн хөгжмийн чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэв. Үүний дараа Ши Жиньпин дарга Ким Жон Уны хамт БНАСАУ-ын Ардын армийн гурван замын цэргийн хүндэт харуулын өмнүүр явж, ёслолын парадтай танилцсан байна.

Угтах ёслолын дараа Ши Жиньпин даргын суусан машины цуваа “Гүмсусан” төрийн зочид буудлыг чиглэн явах замд хэдэн арван мянган хүн хоёр орны далбаа, цэцэг барьж, “Хятад, Солонгосын найрамдал мандтугай” хэмээн уухайлж байлаа. Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу нарын хамт Пхеньян хотын Гүмсусаны Нарны ордны талбайд БНАСАУ-ын төр засгийн өндөр албан тушаалтан, хотын ард иргэдийн төлөөлөлтэй гар барьж мэндчилсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124649918