Ши Жиньпин Тажикстаны Ерөнхийлөгч Рахмонтой хэлэлцээ хийлээ
2019-06-16 14:11:31 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Душанбед Тажикстаны Ерөнхийлөгч Рахмонтой хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн Хятад Тажикстаны харилцаа, олон салбар дахь хамтын ажиллагааны үр дүнг дээд хэмжээгээр үнэлж, хоёр талын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөж, харилцан итгэлцсэн, хамтран ажиллаж хамтдаа хожих иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, бүх цагт хувиршгүй эв найрамдлыг бататган, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхээр хүчин чармайлт гаргахаа санал нэгтэй илэрхийлжээ.

Ши Жиньпин юуны өмнө Тажикстаны Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх V чуулга уулзалтыг зохион байгуулж буйд баяр хүргэж, уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголт нь дэлхийд идэвхтэй мэдээлэл дамжуулж, зөв энерги оруулав. Тажикстан дарга орноор ажилласнаас хойш гүйцэтгэсэн олон ажлыг Хятадын тал дээд хэмжээгээр үнэлж, Тажикстаныг цаашид дэмжиж, Азийн итгэлцлийн хамтын ажиллагааны түвшнийг тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна гэв.

Ши Жиньпин: Хятад Тажикстан хоёр орон үндсэн ашиг сонирхолд холбогдсон асуудлаар бие биеэ дэмжих ёстой. Бүс ба замын бүтээн байгуулалтад Тажикстан идэвхтэй оролцож, хоёр орон Бүс ба замын хүрээнд баялаг үр дүнтэй хамтран ажиллаж байна. Хоёр тал Бүс ба замын санаачилгыг Тажикстаны хөгжлийн стратегитай холбож, хамтын ажиллагааны нөөцийг хөгжүүлэн, түвшнийг дээшлүүлж, дэд бүтцээр холбох, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой. Тажикстанд туслан хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалт, чөлөөт худалдааны бүсийг байгуулахыг дэмжинэ. Мөн Тажикстан улстай соёл боловсрол, аялал жуулчлалын салбар дахь солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны найрамдлыг үеийн үед уламжлахад бэлэн байна. "Терроризм, хагалан бутаргах, хэт даврах" үзэлд цохилт өгөх, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисыг хориглох, интернетийн аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулах ёстой гэв.

Рахмон: Ши Жиньпин дарга Тажиктанд дахин айлчилж буйд баярлаж байна, мөн Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх V чуулга уулзалтыг зохион байгуулахад оруулсан чухал хувь нэмэрт баярлаж байна. БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд баяр хүргэж байна. Хятад улс урт хугацааны турш туслалцаа дэмжлэг үзүүлж буйд баяр талархлаа дэвшүүлэхийн зэрэгцээ Бүс ба замын хүрээнд эрчим хүч, нефть хими, усан цахилгаан, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт дахь чухал төслүүдээр хамтран ажиллаж, Тажикстан улсын үйлдвэрлэлийн зорилтыг биелүүлэхэд бэлэн байна гэв.

Уулзалтын дараа Хоёр орны төрийн тэргүүн "БНХАУ БНТУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, олон талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үзэг зурах үеэр байв. Дараа нь хамтаар сэтгүүлчидтэй уулзжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124629987