Хятад, Оросын тэргүүн нар хэлэлцээ хийв
2019-06-06 15:49:42 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 5-нд Кремлийн ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийжээ. Хоёр орны тэргүүн нар дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турших хоёр талын харилцааны хөгжлийг өндрөөр үнэлж, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтран ажиллаж хамтдаа ашиг олох үзэл баримтлалын дагуу Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцааг хөгжүүлж, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд гарган, хоёр орны ард түмэн, дэлхий нийтэд хүртээмжтэй байлгана гэж санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Энэ удаагийн айлчлал бол Ши Жиньпиний Хятад улсын даргаар улиран сонгогдсоны дараа Орост хийж бий анхны төрийн айлчлал бөгөөд 2013 оноос хойш 8 дахь удаагаа Орост айлчилж байгаа юм. Ши Жиньпин хэлэхдээ: "Өдгөө, Хятад Оросын харилцаа өндөр түвшинд үргэлжлэн, тогтвортой, эрүүлээр хөгжиж, түүхийн хамгийн сайн сайхан үе шатандаа байна. Хоёр тал нөгөө талынхаа улс орныхоо амин чухал ашиг сонирхлыг хамгаалахыг эрс дэмжиж, улс төр, стратегийн бат бөх итгэлцэл байгуулж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны харилцааны дотоод хөдөлгөх хүч тасралтгүй бий болж, хамтын ашиг сонирхол нь өдөр ирэх тусмаа гүнзгийрч байна. Олон улсын үйл хэрэг, дэлхийн засаглалд идэвхтэй оролцож, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, олон улсын шударга байдлыг хамгаалахын төлөө чухал, бүтээлч үүрэг гүйцэтгэсэн” гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр чухал мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Нэгд, Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн зохицуулалтын хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэхүү чухал жил хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулах. Хоёрт, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, Хятад, Оросын хариуцлагаа хүлээх үзэл санаа, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны идэвхтэй үр дүнг харуулах хэрэгтэй юм.

Ши Жиньпин: Эрин үеийн дэлхийд тогтворгүй тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж байна. Хятад Оросын харилцааг эрчимжүүлэх нь түүхийн уриа, хоёр талын стратегийн хэлбэрэлтгүй сонголт мөн. Хоёр тал стратегийн ойлголцлоо нэмэгдүүлж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудалд харилцан дэмжихээ эрчимжүүлнэ гэжээ.

"Хятад Орос бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон юм. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт НҮБ-аар төв болгож, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын систем, олон талт худалдааны системийг хамгаалж, олон улсын ээдрээтэй нөхцөлд хүчирхэг эерэг эрч хүч нэмж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад шинэ хувь нэмэр оруулна" гэжээ.

Путин: Олон улсын өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд, Ши Жиньпин даргын эн удаагийн айлчлал маш чухал ач холбогдолтой бөгөөд шинэ эриний Хятад, Оросын харилцаанд хөдөлгөгч хүчээр сэлбэх болно. Олон улсын, бүс нутгийн чухал асуудлыг зохицуулж, хамтран ажиллахаа хоёр орон үргэлжлэн эрчимжүүлж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл зэрэг сорилтыг даван туулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад хүчин зүтгэлээ оруулна. Хятадын талтай эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, санхүүгийн технологи, байгаль орчин, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, орон нутгийн харилцаа холбоогоо нэмэгдүүлэн, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг хүмүүнлэгийн солилцоог өргөтгөхөөр Оросын тал чармайж байна. Хятад улсыг нефть, байгалийн хийгээр хангах, шар буурцаг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад илүү ихээр экспортлоход Оросын тал бэлэн байна. Евро-Азийн эдийн засгийн холбоог Бүс ба зам санаачлагчтай холбоход бэлэн байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар чухал салбаруудын хоёр талт хамтын ажиллагааны талаар хоёр орны холбогдох байгууллагын хариуцаж буй албаны хүмүүсийн тайланг сонсож, Солонгосын хойг, Ираны цөмийн асуудал, Венесуэлийн асуудал зэрэг олон улс, бүс нутгийн хамтдаа анхаарч буй асуудлаар санал бодлоо солилцсон байна. НҮБ, ШХАБ, БРИКС, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Их хорь зэрэг олон улсын индэр дэх ойлголцол, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзэл, олон улсын харилцааны үндсэн зарчмыг хамтдаа хамгаална гэж хоёр орны төрийн тэргүүн нар санал нэгтэй үзсэн байна.

Уулзалтын өмнө, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Кремльд Ши Жиньпин даргыг угтах хүндэтгэлийн ёслол хийсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124592162