Ши Жиньпин “Хятадын Олон улсын өгөгдөлийн үйлдвэрлэлийн үзэсгэлэн-2019”-д баярын захидал илгээв
2019-05-27 17:01:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 26-нд Гүйжөү мужийн Гүйян хотноо “Хятадын олон улсын өгөгдлийн үйлдвэрлэлийн үзэсгэлэн-2019” нээлтээ хийсэнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захидал илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Одоогийн байдлаар интернэт, том өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг технологийн шинэ үеийн мэдээлэл нь эрчимтэй хөгжиж байна. Энэ нь олон улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлж байна. Улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, солилцоог гүнзгийрүүлэхэд тоон мэдээлэл, цахим сүлжээ, ухаалаг хөгжлийг сайтар ашиглан, хууль, аюулгүй байдал, засаглал дахь сорилтуудыг сайн шийдвэрлэх хэрэгтэй.

Хятад улс нь том өгөгдлийн салбарын хөгжлийг чухалчлан үзэж, бусад улс орнуудтай дижитал эдийн засгийн хөгжлийн боломжийг хуваалцах хүсэлтэй байгаа билээ. Шинэ технологи, шинэ формат, шинэ загваруудыг судлах замаар бид өсөлтийн шинэ кинетик, хөгжлийн замуудыг хамтдаа судлах болно. Оролцогчид болон зочид төлөөлөгчид та бүгд "Инновацийн хөгжил, тооны ирээдүй" сэдвээр өгөгдлийн үйлдвэрлэлийн салбарын хөгжил, хамтын ажиллагааны талаар хамтдаа ярилцаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124547202