Ши Жиньпин Э.Макронтой хэлэлцээ хийв
2019-11-07 14:47:33 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 6-нд Ардын их хурлын ордонд Францын Ерөнхийлөгч Э.Макронтой хэлэлцээ хийлээ. Ши Жиньпин, “Бид өчигдөр Шанхай хотод болсон Хятадын Олон улсын импортын 2 дугаар экспогийн нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавихдаа олон талт үзэл, чөлөөт худалдааны дэглэмийг тууштай хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулна гэдгээ даян дэлхийд зарлан мэдэгдсэн билээ. Түүнчлэн анхаарал хандуулж буй сэдвүүдээр зөвшилцөл өрнүүлж, харилцан ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлсэн. Өнөөгийн дэлхий ертөнц 100 жил тохиогоогүй өөрчлөлт хувьсал нүүрлээд байгаа бол Хятад, Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, дорнын болоод өрнийн соёл иргэншлийн төлөөлөл болсны хувьд стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлэн, том гүрний үүрэг хариуцлагаа илүү сайн биелүүлж, иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа улам өндөр түвшинд гаргаж, том гүрний харилцааг үргэлжлүүлэн манлайлахыг хүсэж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125203330