Ши Жиньпин БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэнтэй танилцав
2019-09-24 16:25:13 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 23-нд Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд хүрэлцэн очиж, "Аугаа түүх, асар их амжилт-БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн үзэсгэлэн"-тэй танилцлаа.

Тэрээр хэлэхдээ, “БНХАУ байгуулагдсанаас хойшхи 70 жилийн хугацаанд манай нам өмнөх зорилтоо умартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан дагуулж, олон саад бэрхшээлийг даван туулж, түүхэнд мөрөө үлдээсэн агуу амжилтуудыг гаргасан. Хятадын үндэстнүүд улсаа байгуулж, баян чинээлэг болж, цэцэглэн хөгжих аугаа их дэвшлийг бий болгож чадсан юм.

Манай улсын өнгөрсөн 70 жилийн түүхэн амжилт, түүхэн өөрчлөлт зөвхөн ХКН Хятад улсыг удирдаж чадна. Хятад улсыг зөвхөн социализм аварна. Зөвхөн өөрчлөлт нээлт Хятад улс, социализм, марксизмыг хөгжүүлэх боломжтой, зөвхөн Хятадын онцлогтой социализмын зам Хятадыг удирдан хөгжүүлж чадна гэдгийг харууллаа. Далан жилийн дараа өнөөдөр бид шинэ гараагаа эхлүүллээ.

Бид Хятад улсын гайхалтай хөгжил, агуу их ололт амжилт, үнэт туршлагыг олон нийтэд харуулж, ухуулан, Хятадын ард түмэн ХКН-ын төв хорооны тойронд улам нягтран нэгдэхийг уриалж, Хятадын онцлогтой социализмын аугаа их ялалтыг байгуулж, Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалт, Хятадын мөрөөдөл, олон түмний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд хүчин зүтгэх ёстой гэлээ. /Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жюй Пэн, Ше Хуаньчы/

 

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125034104