Бичиг үсэггүйгээс зохиолч хүртэлх Жян Шумейгийн зам
2019-09-16 17:02:54 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жаран насандаа бичиг үсэг сурч, 76 насандаа анхны номоо хэвлүүлсэн Жян Шумейгийн сүүлийн амьдралыг "домог" хэмээдэг.

Тэрээр 1937 онд Шандун мужийн Жуйе шяньд төрсөн бөгөөд одоо Хармөрөн мужийн Суйхуа хотод амьдардаг. 1996 онд нөхөр нь автомашины ослоор нас баржээ. Ээжийнхээ гунигт байдлыг тайвшруулж, анхаарлыг нь сарниулахын тулд охин Жан Аилин нь түүнд бичиг үсэг зааж эхлэв. 2012 оноос эхлэн охиныхоо тусламжтайгаар Жян Шумей бичиж эхлэв.

"Би бичиг үсэггүй хүн. Зохиолч болж, ном хэвлэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй” хэмээн өгүүлэх Жян Шумейгийн зохиол 2013 оны 4 дүгээр сараас сонин хэвлэлд нийтлэгджээ. 2013 оны 10 дугаар сард "Хямралын цаг, ядуу цаг" нэртэй анхны ном нь хэвлэгдэв. 2014 оны 3 дугаар сард Жян Шумей Хармөрөн мужийн Зохиолчдын холбоонд элсэж, олон мянган уншигчдын хайрыг татах болж, тэд ч өөрсдийгөө "Жянгийн фэн" гэж нэрлэх болжээ.

Эдүгээ 82 настай Жян Шумей таван бүтээл хэвлүүлж, хэд хэдэн шагнал хүртээд буй. Тэрээр бичихээс гадна уран зураг, уран бичлэгт суралцав. "Орой эхлэхээс айхгүй. Амьдралын хугацаа богино байх вий гэж айж байна" хэмээн Жян Шумей хүүрнэж сууна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125001630