Өвөр монголд адууны соёлын сэдэвт анхны шуудангийн газрыг байгуулав
2019-08-19 16:26:34 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ /Хо Фанфан/Өвөр монголын Хөх хотод адууны соёлын сэдэвт анхны шуудангийн газрыг байгууллаа.

Монгол гэрийн хэлбэртэй энэхүү шуудангийн газар нь үндэсний онцлогт соёлын бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ борлуулах юм. Үүнд, нэрийн хуудас, ил захидал, тэмдэглэлийн дэвтэр, дурсгалын зүйлс болон ахуйн хэрэглээний зүйлс байх юм.

Хятадын шуудангийн ӨМӨЗО-ы салбар шуудангийн ерөнхий захирал Цай Минхүй хэлэхдээ, “Бүх Хятадын хэмжээнд анх удаа адууны соёлын сэдэвт шуудангийн газрыг байгууллаа. Уг сүлжээний давуу талыг ашиглан Өвөр монголын адууны соёлыг нийтэд түгээж, орон нутгийн соёлын бренд, өвөрмөц соёлыг бий болгоход бидний зорилго оршино” гэлээ.

Өвөр Монголын шуудангийн салбар дараагаар Өөртөө засах орны хэмжээнд адууны соёлын сэдэвт шууданг байгуулж, соёлын бүтээгдэхүүний утга агуулгын тасралтгүй баяжуулахаар төлөвлөж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124894230