Цагдаагийнхан гамшгийн бүсэд ажиллав
2019-08-16 16:34:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 14-ний өдөр Аньхүйн Шюаньчэнгийн зэвсэгт цагдаагийн салбар ангийн арав гаруй цэрэг Аньхүй мужийн Нингүө хотын гамшгийн бүс болох Наньжи шянгийн Мэйцүнь тосгоны Да-Ү багт аврах ажиллагаа явуулав. Уулархаг газрын зам их эвдэрсэнээс болж, цэргүүд эд барааг зөвхөн биеийн хүчээр зөөвөрлөх хэрэгтэй болжээ. Тэд халуун наранд мурий сарий уулын замыг даван эд барааг иргэдэд хүргэж, шавар шалчиг болон чулууг цэвэрлэж өгөв.

Энэ сарын 10-ны өдрийн хар салхи “Лекима”-д дайрагдсанаас болж, Аньхүй мужийн Нингүө хотын олон газарт их хэмжээгээр уулын үер, чулуу шаврын нуранга болж, олон газрын зам эвдэгдэн, гэр байшин нурж, холбоо тасран, ус, цахилгаан, хүнс хэдэн хоног тасарч, үзэсгэлэнт сайхан нутаг бүр “өнчин арал” болжээ. Одоо болоход мөн хэсэг хүн холбоо тасарч, зам эвдэгдсэнээс аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байж, зөвхөн нисдэг тэргээр хүнс зөөвөрлөж иргэдийг шилжүүлж байна.

Гамшгийн дараа Аньхүй мужийн Шюаньчэнгийн зэвсэгт цагдаагийн 150 гаруй цэрэг тус бүр Нингүө хотын Жялү суурин, Ниндүнь суурин, Наньжи сууринд очиж гамшгийн дараах аврах ажиллагаагаа эхлүүлэв. Тэд сургууль, гудамж, иргэдийн орон сууц дахь шавар шалчигийг арилган, авто замыг сэлбэн засаж, иргэдийг шилжүүлэн иргэдэд хүнс, ургамлын тос зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлсийг хүргэн өгсөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124885073