Сайн дурын багийнхан тосгоны сургуулийг засварлав
2019-08-13 11:35:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Макао их сургуулийн харьяа Макаогийн технологийн их сургууль, Макаогийн дунд сургуулийн нийт 30 гаруй сайн дурын оюутан сурагчид Мяо үндэстний Ү-Ин тосгонд очиж долоон хоногийн хугацаатай хичээл зааж байна.

Сайн дурынхан хүүхдүүдэд сонирхолтой хичээл орохын зэрэгцээ тосгоны сургуулийг засварлажээ. Макаогийн оюутан сурагчдын сайн дурын багийнхан хоёр дахь удаагаа энэ тосгонд ирж байгаа нь энэ юм.

Дамяо уул дахь Мяо үндэстний Ү-Ин тосгоны сургуульд хоёр мужийн буюу Гуанши мужийн 18 хүүхэд, Гүйжөү мужийн 8 хүүхэд сурдаг аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124870008