Үүлэн дээр ажиллаж байгаа цахилгаан сүлжээнийхэн
2019-08-12 15:38:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Цахилгаан хангах компанийн ажилтан Зөү Жинбин дээш мацаж газрын байдлыг үзэж байгаа нь

Хятадын цахилгаан сүлжээнээс ядуу бүс нутгуудад цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах ажлыг тасралтгүй хурдаар гүйцэтгэж байна.

Тухайлбал, өнгөрөгч 6 дугаар сарын эхэнд Үндэсний эрчим хүчний сүлжээний Юй Шү дэх цахилгаан хангах компани эрчим хүчний сүлжээ байгуулах ажлыг нутагтаа эхлүүлжээ. Хөхнуур мужийн Юй Шү Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Жидө шяний Жажибол балгас нь далайн түвшингээс 4400 м-ийн өндөрлөгт оршдог. Цахилгаан сүлжээнийхэн гурван мөрний эхийн байгаль экологийг хамгаалахын тулд барилгын материалыг мориор тээвэрлэж байна.

Машин, тоног төхөөрөмжийг барилгын талбайд хүргэх боломжгүй тул цахилгааны шон, цамхагийн суурийг хүний хүчээр ухна. 4.3 м гүн дөрвөн суурийг арваад хүн 1-2 хоногт ухдаг. Бороотой өдөр агаарын хэм 0 болж буурахад өвлийн хувцас өмссөн хэдий ч хүйтнийг халхалж чаддаггүй.

Бүтээн байгуулагчид хатуу ширүүн орчин нөхцөлийг үл хайхран дунджаар 4000 м-ийн өндөрт шаргуу ажиллаж , эрчим хүчний сүлжээг тал нутгийн гүн рүү чиглүүлж байна.\Синьхуа агентлагийн сурвалжлагч Жан Лун\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124866223