Баарин зүүн хошууны сүүдэр шийний уран бүтээлчид асрамжийн газарт тоглолтоо тавив
2019-08-07 16:46:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын Улаанхад хотын Баарин зүүн хошууны Сүүдэр шийний судалгааны нийгэмлэгийн уран бүтээлчид асрамжийн газарт очиж, настайчуудад “Их Ляогийн хоёр од” жүжгийг тогложээ.

Улаанхад хотын Баарин зүүн хошууны сүүдэр ший нь Хэбэйгийн Лүаньжөүгээс үүсэлтэй, 300 жилийн түүхтэй урлаг юм. Уг урлаг нь тухайн газартаа “нутагшиж”, хувьсах явцдаа монгол үндэсний соёл болон Гидан Ляогийн соёлыг нэгтгэн, улмаар тариалах соёл болон тал нутгийн нүүдлийн соёлыг шингээсэн юм. Сүүлийн жилүүдэд биет бус соёлыг хамгаалах явдал нэмэгдсэнээр Баарин зүүн хошуу тусгайлан сүүдэр шийний урлагийг судлах нийгэмлэгийг байгуулж, “Их Ляогийн хоёр од”, “Ляо тайцунгийн домог” зэрэг шинэ жүжгийг зохиосон нь үзэгчдийн талархлыг хүлээв. 2011 онд Баарин зүүн хошууны сүүдэр шийний урлагийг гуравдугаар бүлгийн улсын зэрэглэлийн биет бус соёлын дурсгалт зүйлст бүртгэсэн юм.\Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Пэн Юань\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124848628