БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой- Юуньнань мужийн хөгжил
2019-08-01 16:56:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жинөү үндэстний бага сургуулийн гуравдугаар ангийн сурагчид компьютерын хичээл

БНХАУ байгуулагдсан цагаасаа хойш үндэстний эв нэгдлийг дээдэлж ирсэн. Тухайлбал, Юуньнань мужийн олон үндэстнүүд эе найртай байж, хамтдаа хөгжсөөр ирсэн юм.

Тус мужийнхан байгаль орчноо хамгаалах үүднээс “Ногоон эрчим хүч, ногоон хүнс, амьдралын эрүүл орчин”-ыг чухалчилж, хөгжлийн чиглэлээ өөрчлөн экологийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлсэн байна. Өмнө нь гадаадтай төмөр замаар холбогдсон ч дотооддоо холбогдож чадаагүй байсан бол одоо дотоодын 8 мужтай холбогдож, гадаадтай 5 боомтоор харилцах болов.

БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд Юуньнанийн өндөрлөг ихээхэн өөрчлөгдөж, хоцрогдонгуй байдал түүх болон үлдэж, хөгжлийн эрч хүч тодоор мэдрэгдэх болсон байна.

“Үндэстний эв нэгдлийн үлгэр жишээ, экологийн соёлын байгуулалтыг дагуулагч, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азитай харилцах төв” гэсэн гурван том чиглэлийн хүрээнд Юуньнанийн олон үндэстний иргэд хөгжлийн шинэ замаар итгэл дүүрэн алхаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124826274