Монгол үндэстний уламжлалт хатгамал Гиннесийн номд бичигдэв
2019-08-01 16:35:43 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хорчин баруун гарын дундад хошуу 10 мянган хүнд хатгамал заах арга хэмжээ зохион байгуулав.

Өөрөөр хэлбэл, 10573 хатгамалч хамтарч хамгийн том хатгамлыг бүтээж Гиннесийн номд бичигдэв. Мөн үеэр нийт 10 сая юанийн хатгамалан бүтээгдэхүүний захиалгын гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хорчин баруун гарын дунд хошууны хатгамал нь Чин гүрний үеийн Түшээт ханы ордноос үүсэлтэй бөгөөд монгол үндэсний онцлогтой тус гар урлалыг 2009 онд Өөртөө засах орны хоёрдугаар ээлжийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулжээ.

Хятадын ардын утга урлагийн холбоо энэ жил Хорчин баруун гарын дунд хошууг “Хятадын монгол үндэсний хатгамлын өлгий нутаг”, “Хятадын монгол үндэстний хатгамлын соёлын өв уламжлалыг хамгаалах газар” хэмээн үнэлжээ.

Сүүлийн жилүүдэд тус хошуу хатгамлыг ядуурлыг бууруулах болон хөдөө тосгоны хөгжил, шинэ эрин үеийн малчин тариачинд боловсрол олгох ажилтай уялдуулан “Монгол үндэсний уран хатгамал-малчин тариачдын шинэ амьдрал” гэх арга хэмжээг зохион байгуулах болжээ.

Хорчин баруун гарын дунд хошуунаас Түшээт ханы ордны хатгамал гэх брэндийг гаргаж, 173 гацааны 10 мянга гаруй хүнд хатгамал зааж, 21 мянган эмэгтэйчүүдийг хатгамлын үйлдвэрлэлд хамруулав. “Аж ахуйн нэгж+нийгэмлэг+сургалтын төв” гэх хөгжлийн загварыг хэрэгжүүлж, 52 гацаа хатгамлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, 17 аж ахуйн нэгж болон хэрэглэгчдээс нийт 2 сая юанийн захиалга авч, 37 нэрийн дэлгүүр ажиллуулж, жилийн борлуулалтын хэмжээ 20 сая юаниас давах боломж бүрдсэн аж. Монгол үндэсний хатгамал уг хошууны тулгуур үйлдвэрлэл болон хөгжиж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124826190