Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг нисгэгчгүй "Мөзы II" онгоц анхны нислэгээ хийв
2019-07-31 16:17:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын бие дааж үйлдвэрлэсэн нарны эрчим хүчээр цэнэглэгддэг нисгэгчгүй онгоц энэ сарын 27-нд анхны нислэгээ үйлджээ

Шанхайн “Аокэсай” нисэх онгоцны компаниас мэдэгдснээр, ойролцоогоор 2 жилийн хугацаанд хөгжүүлсэн Хятадын бие даан үйлдвэрлэсэн дунд болон том оврын нарны эрчим хүчний хөдөлгүүрт урт хугацааны нислэг үйлдэх хүчин чадалтай "Мөзы II" нисгэгчгүй онгоц нь гурав хоногийн өмнө Жэжян мужийн Дэчингийн Мө Ганьшань навигацийн нисэх онгоцны буудалд анхны нислэгээ амжилттай хийжээ. Эхний үеийнхтэйгээ харьцуулахад онгоцны фотоэлектрик хувиргах ажиллагаа, нислэгийн хугацаа гэх мэт үзүүлэлтүүд сайжирсан бөгөөд арилжааны хэрэглээнд ойртож ирсэн байна.

Одоогийн байдлаар "Mөзы II" нь үүрэн холбооны операторууд, 5G болон үүрэн холбооны тоног төхөөрөмж борлуулагчидтай хамтран өндөр түвшний дижитал үйлдвэрлэл нэвтрүүлэхээр ажиллаж байна. Синьхуа агентлаг /Гэрэл зургийг Шанхайн Аокэсай нисэх онгоцны компаниас/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124820964