Хятадын судлаачид Ямжокцо нуурт анх удаа бүх талын шинжилгээ хийв
2019-07-24 15:16:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шинжилгээний багийн ажилтан Ямжокцо нууранд шинжилгээ хийж байгаа нь /Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жигмэддорж/

Хөхнуур Түвдийн өндөрлөг дэх хоёр дахь удаагийн ерөнхий шинжилгээний ажлын баг Ямжокцо нуурт гүний усны хэмжилт хийж, усны хэмжээг тооцоолжээ.

Энэ нь Хятадын судлаачид тус нуурын гүний хэмжээ зэрэг гүн хэсгийн олон хэмжилтийг анх удаагаа бүх талаар хийж байгаа хэрэг юм. Ямжокцо нуурыг товчлоод Ям нуур гэдэг. ТӨЗО-ы Шаньнань хотын Лан Казы шяны нутагт Лхас хотоос 100 км орчим зайд оршдог. Байгалийн гойд үзэмжээрээ гайхагддаг ба ТӨЗО-ы аялал жуулчлалын алдартай газрын нэгд тооцогддог.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124793124