Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны гишүүн орон 100 хүртэл нэмэгджээ
2019-07-15 17:39:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

7-р сарын 13-нд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жин Личюнь \баруун гар талаас хоёрдугаар\, Хятадын Сангийн сайд Лю Күнь \баруун гар талаас нэгдүгээр\, Люксембургийн Сангийн сайд Пьер Грамениа \зүүн гар талаас хоёрдугаар\ нар АДБХОБанкны зөвлөлийн дарга хийгэд жил бүрийн уулзалтыг зохион байгуулах газрыг хүлээлцэх ёслолын үеэр авхуулсан хамтын зураг.

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Зөвлөл нь Бенин, Жибути, Руанда улсыг 13-ны өдөр АДБХОБанкинд нэгдэхийг зөвшөөрсөн бөгөөд одоогийн байдлаар AДБХОБанкны гишүүн орны тоо 100 хүрлээ. Мөн түүнчлэн АДБХОБанкны зөвлөлийн чуулганаар БНХАУ-ын Сангийн сайд Лю Күнийг зөвлөлийн тав дахь удаагийн чуулганы даргаар сонгосон бөгөөд мөн зөвлөлийн тав дахь удаагийн чуулганыг 2020 оны 7-р сарын 2—3-ны өдрүүдэд Хятадын Бээжин хотноо зохион байгуулахаар тогтоожээ. АДБХОБанкны ерөнхийлөгч Жин Личюнь хэлэхдээ, AIIB-ийн гишүүн орнууд дэлхийн хүн амын 78%, дэлхийн ДНБ-ний 63% -ийг эзэлж байгаа бөгөөд "Бүх гишүүдийн дэмжлэгээр бид оновчтой, чигч ариун, ногоон байгууламжийг байгуулж, гишүүн орнуудын тогтвортой хөгжилд нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна" гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124755936