Эрээн хот бол миний хоёр дахь нутаг
2019-07-11 17:16:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 9-ний өдөр Эрээн хотын Олон улсын дээд сургуульд Сүеэ \баруун гар талд\ найз Сүн Чинзыгйин тусламж доор төгөлдөр хуур сурч байна.

Олон жилийн туршид гадаадад суралцах хөнгөлөлттэй бодлогын хүрээнд Монголын оюутнууд Эрээн хотод жил бүр суралцаж байна. 2007 онд Монголын охин Сүеэ гэр бүлийнхний дэмжилгээр Эрээн хотын Монгол дундад сургуулийн ахлах ангид суралцаж, хөнгөлөлттэй бодлогоор суралцах гадаадын оюутан болсон. Тэрээр суралцах явцад хятад хэл яг мэдэхгүй байснаас бичиж, хэлж чадах болсон. Амьдралын талаар ч Хятадын багш нарын дэмжлэгийг олсон байна. Сурлага нь онц шилдэг болохоор Эрээн хотын Монгол дундад сургууль түүнийг Гуандүн мужийн Жинань их сургуульд суралцуулахаар зөвлөгөө өгч, мөн тэнд олон улсын оюутны тэтгэлэг авсан. 2015 онд их сургуулиа төгссөний дараа Сүеэ Эрээн хотод буцаж, Өвөр Монголын багшийн их сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургуулийн номын санд ажиллав. Ажлын дундаа тэрээр оюутнуудад үйлчилж, олон найз нөхөдтэй уулзаж танилцаж, гэрээсээ хол байсан ч ганцаардахгүй болов. "Би Эрээн хотод хайртай, энэ бол миний хоёр дахь нутаг юм" хэмээн Сүеэ хэллээ. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Лэй\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124740648