Монгол Улсын жүжигчид БНХАУ-ын үзэгчдэд морин спортын бодит жүжгээ сонирхууллаа
2019-07-10 17:23:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 8-ы өдөр, Эрээн хот дахь Хятад Монголын морин спортын үзүүлбэрийн олон улсын хэмжээний баазад Монгол Улсын жүжигчид хүлгийн нуруун дээр авхаалж самбаагаа гайхууллаа.

Энэ оны 6-р сараас 10-р сарыг хүртэл, Монгол улсын 50 гаруй залуу жүжигчин ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Хятад Монголын морин спортын үзүүлбэрийн олон улсын хэмжээний баазад морин спортын томоохон хэмжээний бодит жүжгээ нийт 100-аад удаа тоглох юм байна. Монгол Улсын Тахь морин спортын клубд ажилладаг жүжигчид хэдэн сарын мэргэжлийн дамжаанд хамрагдсаныхаа дараа БНХАУ-д хүрэлцэн ирцгээжээ. Уг жүжигт залуус үндэсний онцлогт соёлоо харуулж, морин спортын өндөр төвшний үзүүлбэрээ сонирхуулж байна.

2016 онд Эрээн хотын холбогдох байгууллагаас хөрөнгө мөнгө зарцуулж, Монгол Улсын Тахь морин спортын клубтэй хамтран, энэхүү морьт жүжгийг тоглох үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Гурван жил гаруйн хугацаанд уг жүжиг нь Эрээн хотын соёл аялал жуулчлалын чухал агуулга болсноор үл барам, Хятад Монгол хоёр орны ард түмний соёлын солилцоог ахиулсан байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Лэй\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735527