Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
2019-06-28 16:53:48 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 28-нд Осака хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзсан байна.

Ши Жиньпин, “Хятад улс олон талт үзлийг эрс дэмжиж, НҮБ-ын олон улсын үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг дэмжсээр ирсэн. Нөхцөл байдал улам хүнд болох тусам НҮБ-ын нэр хүнд, үйлдэл улам чухал болно. НҮБ-ын удирдлагаар илүү эв нэгдэж, ахиц дэвшил гаргахыг хүсэж байна. Хятад улс бодит үйл ажиллагаараа НҮБ, ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррешийн ажлыг дэмжих болно. Сүүлийн үед, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, ялангуяа, Персийн булангийн нөхцөл байдал эмзэг байдалд ороод байна. Хятад улс энх тайвны талд зогсож, дайн дажныг эсэргүүцнэ. Талууд хүлээцтэй байж, яриа хэлэлцээрийн аргаар зөвшилцөж, бүс нутгийн энх тайвныг хамгаалах ёстой” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124684485