Ши Жиньпин Японы Ерөнхий сайд Абе Шинзотой уулзав
2019-06-28 10:27:06 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 27-нд Осака хотноо Японы Ерөнхий сайд Абе Шинзотой уулзжээ. Хятад, Японы улс төрийн 4 баримт бичигт тогтоосон олон зарчмыг баримталж, Хятад, Японы харилцан хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлэхгүй байх улс төрийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, өрсөлдөөнийг зохицуулах үзэл баримтлалын дагуу Хятад, Японы харилцааг зөв голдрилоор тогтвортой урагш хөгжүүлнэ гэж хоёр орны удирдагчид дахин нотолсон байна.

Хятад, Япон хоёр орны удирдагчид нягт хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, дээд давхаргын удирдлагаар улс төрийн итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Ерөнхий сайд Абе Шинзо Японы Засгийн газрын нэрийн өмнөөс Ши Жиньпин даргыг ирэх оны хавар Японд төрийн айлчлал хийхийг урьсанд Ши Жиньпин дарга урилгыг хүлээн авсан байна. Хоёр орны Гадаад хэргийн яам хугацааг товлохоор тогтмол холбоотой байхыг хоёр орны удирдагч даалгасан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124683031