Бээжингийн олон улсын шинэ нисэх буудлын баруун цамхаг ашиглалтад оров
2019-06-26 17:08:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жан Шю/ Бээжингийн “Дашин” олон улсын нисэх буудлын баруун цамхаг энэ сарын 25-нд ашиглалтад оров.

Баруун цамхаг нь "Финиксын нүд" гэж нэрлэгддэг бөгөөд ирээдүйд тус нисэх буудлын нисэх, буух зурвасын 70 гаруй хувийг хариуцах юм. Цамхаг нь 70.3 м өндөр, 2000 м.кв талбайтай, 20 давхар, газар доор 1 давхрын бүтэцтэй, төвийн өрөө, хяналтын өрөө, засвар үйлчилгээ, лекцийн өрөө, тоног төхөөрөмжийн өрөө, UPS өрөөтэй.

Баруун цамхагийн төсөл нь хэд хэдэн загвар, барилгын ажлын онцлох ажиллагааг агуулсан. Уг байгууламжийн орой дээрх дугуй командын өрөө нь 360 градусын дугуй цонхтой бөгөөд баруун цамхагийн шил бүр нь 1.24 тонн жинтэй, хагас гангаар хийсэн гурав давхарласан хавтасласан тусгай шил юм. Тус барилгад ашигласан гангийн хэрэглээ ердийн инженерээс гурав дахин их бөгөөд бүх ган холбоос нь нэхмэл тортой адил, хамгийн нягт нь нэг хуруу ч багтахааргүй гэнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124674894