Ши Жиньпин Угандагийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв
2019-06-26 10:29:12 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 25-нд Ардын их хурлын ордонд Хятад улсад айлчилж буй Угандагийн Ерөнхийлөгч Йовери Кагута Мусевенитай хэлэлцээ хийв. Хятад-Угандагийн харилцааг бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ. Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон байна.

Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Мусевенитай 6 удаа уулзаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Энэ удаа Бээжинд хотод дахин уулзаж байгаад Ши Жиньпин дарга юуны өмнө Мусевенид баярлаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Африкийн нэр хүндтэй улс төрчийн хувиар Хятад-Угандагийн харилцаа, Хятад-Африкийн харилцааг хөгжүүлэхэд үзүүлсэн чухал хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124672423