Хятадын хамгийн том цэнгэг устай нууранд загас агнуурын улирал эхлэв
2019-06-24 17:00:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Загасчид загас агнуурын улирлын анхны торыг гаргаж байгаа нь

Хятадын эх газрын хамгийн том цэнгэг устай нуур болох Бостнуураас 3 сарын хугацаатай загас агнахыг хориглоод байгаа юм. Энэ сарын 22-нд загас агнуурын улирал эхэлж, Шиньжянгийн Фөхү шяний загасчид нуурандаа их ёслол үйлдэж, өвөрмөц онцлогтой тахилгын зан үйл хийн загас агнуурын улирлаа эхлүүллээ.

1000 гаруй кв.м талбайтай Бостнуур нь Шиньжянгийн хамгийн том загасны аж ахуйн үйлдвэрлэлийн бааз ба төрөл бүрийн загасыг үржүүлэх, хамгаалах таатай орчин бүрдсэн газар юм. Бостнуурын загасны аж ахуйн нөөцийг хадгалахын тулд орон нутгийн холбогдох байгууллагаас тогтоол гарган, жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл загас агнахыг хоригложээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124664539