Ши Жиньпин ХКН-ын Агаарын армийн XIII хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-06-19 11:13:38 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 18-нд Бээжинд ХКН-ын Агаарын армийн XIII хурлын бүх төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрээр ХКН-ын Төв хороо, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс ХКН-ын Агаарын армийн XIII хурал амжилттай эхэлж буйд халуун баяр хүргэж, төлөөлөгчид болон Агаарын армийн нийт офицер дайчдад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлэв.

Уулзалтад Шюй Чилян, Жан Юүшя, Вэй Фэнхэ, Ли Зүөчэн, Мяо Хуа, Жан Шэнминь нар оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124642893