Хятад улсын дарга Ши Жиньпин Катарын Эмир Шэйх Тамимтай уулзав
2019-06-16 14:11:13 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 15-ны өдөр Душанбед Катарын Эмир Шэйх Тамимтай уулзав.

Ши Жиньпин дарга Эмир Шэйх Тамимын Хятад, Катарын харилцаанд идэвхтэй хувь нэмэр үзүүлж буйг сайшаав. Тэрээр хэлэхдээ: энэ оны нэгдүгээр сард эрхэм Эмир та Хятад улсад төрийн айлчлал хийж, бид Хятад, Катарын стратегийн түншийн харилцааг шинэ нөхцөл байдалд хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг харгалзан дэмжих ёстой. Хоёр тал эрчим хүч, худалдаа, дэд бүтцийн байгуулалт, хөрөнгө оруулалт, тавдугаар үеийн хөдөлгөөнт холбоо зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой. Хоёр тал терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх ёстой. Катарын тал Хятадын терроризмыг эсэргүүцэх ажлыг дэмжиж байгаад бид баярлаж байна. Катарын талтай олон далт үйл хэрэг дэх уялдаа холбоогоо нэмэгдүүлэхийг хүсэж байна гэв. Тамим: Катар, Хятадын харилцаа стратегийн чухал ач холбогдолтой. Би энэ оны 1-р сард Хятадад амжилттай айлчилсан. Катарын тал Хятадын талтай хамтаар хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг чухал салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нийгэм соёлын уялдаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124630002