Ши Жиньпин Азид хамтын ажиллагаа болон итгэлцлийг бэхжүүлэх хурлын дээд хэмжээний уулзалтад оролцов
2019-06-16 14:11:34 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 15-нд Тажикстаны нийслэл Душанбед Азид хамтын ажиллагаа болон итгэлцлийг бэхжүүлэх хурлын V дээд хэмжээний уулзалт болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээд хэмжээний хуралд оролцсон бөгөөд чухал үг хэлж, харилцан хүндэтгэх, итгэлцэх, аюулгүй тогтвортой, хөгжин дэвшсэн, нээлттэй багтаамжтай, хамтын ажиллагаагаар шинийг санаачлах Ази тив болгон бүтээн байгуулахыг онцолж, Хятад улс энх тайван хөгжлийн замналыг баримтлан, нээлттэй хөгжих ба хамтаар амжилтад хүрэх, олон талт үзлийг хэрэгжүүлэхийг баримтлан, талуудын хамт Ази тив болон дэлхийн сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулах болно гэжээ.

Тухайн орон нутгийн цагаар үдээс өмнө Ши Жиньпин Науруз ордонд хүрэлцэн очиж, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон халуунаар угтан авав. Хурлыг Эмомали Рахмон даргалав.

Афганистан, Азербайжан, Бангладеш, Камбож, Иран, Казахстан, Киргиз, Катар, ОХУ, Шри-Ланка, Турк, Узбекистан зэрэг Азид хамтын ажиллагаа болон итгэлцлийг бэхжүүлэх хурлын гишүүн орнуудын удирдагчид болон төлөөлөгчид, ажиглагч орнуудын төлөөлөл, холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөл хуралд оролцов. Талууд “Хамтын эрмэлзэл: Аюулгүй, нэн хөгжин дэвшсэн Азид хамтын ажиллагаа болон итгэлцлийг бэхжүүлэх хурлын бүс нутгийн төлөө” сэдвээр санал солилцож, талууд хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар гүнзгий зөвшилцөж, Ази тивийн өнө батынэнх тайван болон хамтын хөгжил дэвшлийн төлөвлөгөөг хамтаар эрэлхийлж, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрсэн байна. Ши Жиньпин хуралд “Гар нийлэн Ази тивийн аюулгүй байдал болон хөгжлийн шинэ төлөв байдлыг нээе” сэдвээр чухал итгэл хийв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад улс ямагт Азийн орнуудтай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг баримталдаг. Ази тивийн том гэр бүлийн нэгэн гишүүн, олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай том гүрэн болсны хувьд Хятад улс цаашид ч дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, олон улсын хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэглэмийн хамгаалагч байх бөгөөд шинэ хэлбэрийн олон улсын харилцаа болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах болно гэжээ.

Нэгд, Бид энх тайвны хөгжлийн замналыг хэлбэрэлтгүй баримтлах бөгөөд хэрхсэн ч бусдыг хохироон өөртөө ашиг олох, хүндрэл бэрхшээлийг хөршдөө шилжүүлэхгүй юм. Хятадын тал цаашид ч энх тайвнаар зэрэгцэн орших таван үндсэн зарчмын дагуу олон орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, энх тайвны хэлбэрээр холбогдох орнуудтай нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийн эрх ашгийн маргааныг зохицуулж, яриа хэлцлээр бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулахыг дэмжинэ.

Хоёрт, Бид нээлттэй хөгжин хамтаар амжилтад хүрэхийг хэлбэрэлтгүй баримталж, улс орнуудын хамт хөгжлийн боломжийг хуваалцана. Талуудын хамт Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулах олон улсын хамтын ажиллагааны индрийг сайтар ашиглан, хамтын хөгжилд үргэлжлүүлэн асар их хөшүүрэг олгоход бэлэн байна. Хятадын тал энэ онд Хятадын олон улсын импортын хоёрдугаар удаагийн экспог зохион байгуулж, талууд Хятадын зах зээлд ороход нэн олон хялбар нөхцөл бүрдүүлэхийн тулд хичээн чармайна.

Гуравт, Бид олон талт үзлийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэглэмийг хамгаалах болно. Улс орнуудын хамт хамтаар зөвшилцөх, хамтаар бүтээн байгуулах, хамтаар хуваалцах олон улсын засаглалын үзэл ойлголтыг журамлан, НҮБ-аар гол болгосон олон улсын системийг хэлбэрэлтгүй хамгаалж, ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй хамгаалахад бэлэн байна. Эдийн засаг худалдаанд гарсан асуудлын хувьд, талууд харилцан хүндэтгэх үзэл санааны дагуу, эрх тэгш зөвшилцлөөр дамжин, олон улсын харилцааны журам болон олон талт худалдааны дүрмийг мөрдөн зүй зохистой шийдвэрлэх ёстой юм, харин юм болгонд ивээх үзэл болон ганц талт үзлийг ашиглах бус юм. Хятад улсын энэ байр суурь, улс орнуудын зүй ёсны хөгжлийн эрх ашгийг хамгаалах төдийгүй олон улсын шударга зүй ёсыг хамгаалж байна гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124629979