ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал болж Ши Жиньпин дарга илтгэл тавив
2019-06-15 13:04:55 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хурал 14-ны Киргизийн нийслэл Бишкек зохиогдлоо. Хятад улсын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Казахстаны ерөнхийлөгч Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Жээнбеков, Пакистаны ерөнхий сайд Имран Хан, Оросын ерөнхийлөгч Путин, Тажикстаны ерөнхийлөгч Рахмонов, Узбекистаны ерөнхийлөгч Мирзияев нар хуралд оролцов. Ши Жиньпин дарга чухал яриа тавьж, “Шанхайн үзэл баримтлал”-с оюуны шим авч, найрсан хамтын ажиллагаагаар эрч хүчээ сэлбэн, ШХАБ-г эе найртай, харилцан итгэлтэй, аюулгүй байдлын талаар хамтаар үүрэг хүлээсэн, харилцан ашигтай хамраар хожсон, багтаамжтай, үлгэр шинээ механизм болгон хөгжүүлж, ШХАБ-ын хувь заяаны хамтын цогцыг хамтаар байрлуулъя гэлээ.

Гишүүн орнуудын төрийн тэргүүн нар эн тэргүүн бага хэмжээний яриа хэлэлцээ хийж, дараа нь ажиглагч орон болох Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Афганистаны ерөнхийлөгч Гани, Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко, Ираны Ерөнхийлөгч Роухани болон олон улсын болон бүс нутгийн холбогдох байгууллагын төлөөлөгчдийг багтаасан өргөн цар хүрээний яриа хэлэлцээ хийв. Талууд ШХАБ-ын хөгжлийн өнөөгийн байдал, ирээгүйн хандлага болон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал болдоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо.

Ши Жиньпин дарга “Эв санаагаа нэгтгэн, хүчээ төвлөрүүлж, ШХАБ-ын сайн сайхан хэтийн төлөвийг хамтаар цогцолъё” гарчигтай илтгэл тавьжээ.

Ши Жиньпин: Чиндаогийн чуулга уулзалтаас хойш гишүүн орнууд “Шанхайн үзэл баримтлал”-р жолоодлого болгон, олон салбарын хамтын ажиллагаа хурдтай хөгжиж, ШХАБ-ын шинэ эхлэл, шинэ хөгжлийг эрчимжүүллээ. Өнөөгийн олон улсын нөхцөл байдал будлиантай хэвээр ч энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хожих нь цаг үеийн шаардлага хэвээр байна. Бид олон талт үзлийг баримтлан, эдийн засгийн даяаршлыг дэмжиж, “Шанхайн үзэл баримтлал”-с оюуны шим авч, найрсан хамтын ажиллагаагаар эрч хүчээ сэлбэн, ШХАБ-ын хувь заяаны хамтын цогцыг хамтаар байрлуулъя.

Нэгд: бид ШХАБ-г найрсаг харилцаа, харилцан итгэлцлийн үлгэр жишээ болгон хөгжүүлэх ёстой.

Хоёрт: Бид ШХАБ-г аюулгүй байдлын талаар хамтаар үүрэг хүлээсэн үлгэр жишээ болгон байгуулах ёстой.

Гуравт: Бид ШХАБ-г харилцан ашигтай, хамтаар хожихын үлгэр шинээ болгон хөгжүүлэх ёстой.

Дөрөвт: Би ШХАБ-г багтаамжтай, туршлагаа хуваалцсан үлгэр шинээ болгон хөгжүүлэх ёстой гэлээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дараагийн хурлыг ОХУ-д зохион байгуулахаар болов. ОХУ даргалах орноор ажиллана.

Гишүүн орнуудын төрийн тэргүүн нар “ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн Бишкекийн тунхаг”-г баталж, мэдээлэл, харилцаа холбооны технологи, мансууруулах бодисын эсрэг, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг салбарын хамтын ажиллагааны 13 бичиг баримтал гарын үсэг зуржээ.

Хурлаар “ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын сонсгол мэдээ” нийтлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124627132