Ши Жиньпин Ираны Ерөнхийлөгч Руханийг хүлээн авч уулзав
2019-06-15 13:05:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бишкекийн энэ сарны 14-ний цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Чан, Жэн Шяо-И\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-ний өдөр Бишкект Ираны Ерөнхийлөгч Руханийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн жилийн ШАХБ-ын Чиндаогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч ноён тантай Хятад Ираны харилцаа, бүс нутгийн болон олон улсын асуудлаар гүнзгий санал солилцож, чухал зөвшилцөлд хүрсэн билээ. Хятад Иран хоёр тал стратегийн нэвтрэлцлээ эрчимүүлж, талуудын үндсэн ашиг сонирхолтой холбогдох асуудлуудын талаар харилцан бие биенээ дэмжих хэрэгтэй. Зохицуулалт уялдааг эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг найдвартай өрнүүлэх хэрэгтэй. Терроризмын эсрэг тэмцэх, үндсэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Рухани хэлэхдээ Иран Хятадын харилцаа урт хугацааны стратегийн шинжтэй. Ираны тал Иран Хятадын харилцааг хүндэтгэн үзэж, бүх талаар хөгжүүлэхээр хүчин зүтгэж, "Нэг бүс-Нэг зам"-ыг хамтаар байгуулахад идэвхтэй оролцож, талуудын өргөн салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124627114