Афганистанд хүүхдүүд тоосгоны үйлдвэрт ажиллаж байна
2019-06-14 11:48:28 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Кабул хотын нэгэн тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа охин

Насанд хүрээгүй хүүхдийг хөдөлмөрлүүлэх үзэгдэл удаан хугацаанд үргэлжилж, одоогоор энэ асуудал бүх дэлхийн хэмжээнд ноцтой асуудал болоод байна. Афганистан улс дайн дажины хөлд өртөж, ядууралд автсан нь тэндхийн хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж маш олон хүүхэд хөдөлмөрлөх хүчин болж байна. 2002 оны 6 дугаар сард Женев хотноо хуралдсан Олон улсын хөдөлмөрчдийн 90 дүгээр их хурлаар жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр”-өөр зарласан юм. Ийнхүү дэлхийн улс орнууд хүүхдийг хөдөлмөрлүүлэх асуудалд анхаарал тавихын зэрэгцээ идэвхтэй арга хэмжээ авахыг уриалав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124623169