Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хуралд оролцов
2019-06-06 15:48:55 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 5-нд ОХУ-ын Москвагийн их театрт Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хуралд оролцож, урлагийн тоглолт үзсэн байна.

Нижигнэсэн алга ташилтын дунд Ши Жиньпин дарга “Хятад, Оросын харилцааны шинэ эринийг хамтдаа бүтээн байгуулъя” сэдэвт илтгэлдээ: Өнөөдөр бид Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг нижгэр тэмдэглэж, Хятад, Оросын харилцааны түүхэн цаг үеийг хамтдаа угтан авлаа. Эх орноо хамгаалах дайн, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны үед Хятад, Оросын цэрэг мөр зэрэгцэн тулалдаж, фашистын түрэмгийллийн эсрэг тэмцэн, халуун амиа үрэгдүүлж, бат нөхөрлөл тогтоосныг бид мартахгүй гэжээ.

Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нар “хөгжөөнт Хятад, Орос” хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээний богино хэмжээний видео бичлэг, хоёр орны уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124592155