“Нисэгч Барсад шингэсэн сэтгэл” баримтат киног эзэд нь үзэж сонирхжээ
2019-05-24 16:25:35 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дэлхийн II дайны үед Хятадын нутагт АНУ-ын нисэгч Глен Бенедагийн P-40 байлдааны нисэх онгоцны өмнө авахуулсан зураг.

Нуурын усан дахь байлдааны нисэх онгоцны сэгийг хараад АНУ-ын “Нисэгч барс групп”-ын цэрэг асан 81 настай Глен Бенеда догдолсон сэтгэлээ дарж ядан, нүднээсээ нулимс мэлтгэнүүлнэ. Түүнийг тойроод Хүбэй мужийн Жянь Ли шяны иргэд цугларчээ. “Нисэгч барс групп”-ын ахмад нисгэгч хүрч ирсэн сургийг хүмүүс ам дамжин ярьж, цан хэнгэрэг дэлдэж, Гленг хүндэтгэлтэй угтаж буйгаа илэрхийлнэ.

Энэхүү үзэгдэл нь “Нисэгч Барсад шингэсэн сэтгэл” хэмээх баримтат киноны хэсэг бөгөөд 2005 онд Глен Хятад улсад дахинтаа хөл тавих үеийн байдлыг харуулсан юм. Тавдугаар сарын эхээр Хятад-Америкийн агаар аяллын өвийн сангаас АНУ-ын Лас Вегас хотод түүхийн форум зохиож, “Нисэгч Барс групп”-ын цэрэг асан 8 ахмад, тэдний садан төрлийн 30-аад хүнийг урилгаар оролцуулж, Глен Бенедагийн ууган хөвгүүн Эдвард Бенеда аавынхаа тухай баримтат киног цугларсан олонд үзүүлсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124538177