Лөнчюань эрдэнийн илд урлаач Жэн Гүөрөн
2019-05-22 17:07:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жэн Гүөрөн “Гүюе илдний дэлгүүр” үзэсгэлэнгийн танхимд өөрийн урласан илдтэйгээ.

"Илд урлах нь яг амьдралтай адил. Эхний хэлбэрээс бодол санаа, хүсэл эрмэлзлэл хүртэл яг хүний өсөлтийн үйл явц шиг" гэж Жэжян мужийн мастер гар урлаач, биет бус соёлын өв болох “Лөнчюань эрдэнийн илдний ур мэргэжил”-ийн өв тээгч Жэн Гуөрөн хэлэв.

Жэн Гүөрөн 1964 онд Жэжян мужийн Лөнчюаньд төрч, эрдэнийн илд урлах эрдэмд 30 гаруй жил шамдсан. 1982 онд тэрээр Лөнчюнь хотын Эрдэнийн илдийн үйлдвэрт орж, дараа нь "Гүюе илдний дэлгүүр"-т ажлын өрөө гаргаж, өөрөө бие даан илд урлах ажлаа эхлүүлсэн.

Нэг илд нь уг санаагаа олох, зургийг нь зурах, үйлдвэрлэлийн материал бэлдэхээс урлаж дуусах хүртэл 2-3 сарын хугацаа зарцуулдаг. Илдний дэлгүүр байгуулсан цагаасаа хойш тэрээр 20 гаруй шавь дагуулж, одоо алдартай илд урлаач болжээ. Түүний хүү сургуулиа төгссөний дараа илд урлаж эхэлсэн бөгөөд бүхий л үйл явцын уран чадварыг эзэмшсэн байна.   "Өү Ес Лөнчюаньд анхны илдийг үйлдсэнээс хойш энэхүү эрдэнийн илд нь нэгэнт 2500 жилийн туршийг туулжээ. Түүний ур хийц, сүр сүлд нь энэ эрин үед үргэлжлэх зохистой юм" гэж Жэн Гүөрөн ярив.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124529141