Шинэ цаг үеийн хамгийн хайртай хүн-Дү Фүгүө
2019-05-20 17:11:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дү Фүгүө минажуулсан талбайн гадна тэсрэх бодис зөөж байгаа нь

Дү Фүгүө нь Зэвсэгт хүчний минажуулсан талбайг аюулгүй болгох бригадын 4 дүгээр багийн тавдугаар ангийн байлдагч. Гүй Жөү мужийн Зүнь И хотын Мэй Тань шяны харьяат. 1991 оны 11 дүгээр сард төрсөн. 2010 онд 12 дугаар сард цэрэгт элссэн, ахлагч түрүүч цолтой. Бүх Хятадын өөрийгөө төгөлдөржүүлсэн үлгэр дуурайл, 2018 оны Хятадыг догдлуулсан хүн, Зэвсэгт хүчний анхны “дөрвөн байх” шинэ цаг үеийн хувьсгалт цэргийн үлгэр жишээ зэрэг алдрыг хүртсэн нэгэн.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш тэрээр үүргээ биелүүлж байхдаа хамт яваа нөхөртөө “Чи холдож бай, би болгочихно” хэмээн тушаал өгч, ганцаар ажлаа үргэлжлүүлж байтал тэсрэх бодис гэнэт дэлбэрч, дайчин нөхрөө биеэрээ хамгаалсны улмаас хоёр нүд нь хараагүй болжээ. Түүний энэхүү эрэлхэг үйл хэргийг өндрөөр үнэлж, түүнд нэгдүгээр зэргийн гавьяаны одонгоор шагнасан юм.

Тэрээр минажуулсан талбайд үүрэг гүйцэтгэж байхдаа байнга л “Би болгочихно” гэдэг байсан нь Хятадыг байлдан дагуулж “Шинэ цаг үеийн хамгийн хайртай хүн” гэсэн алдарыг хүртэхэд хүргэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124518636